Кроссфитийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй залуу спортуудын нэг нь кроссфит юм. Пауэрлифтинг, гимнастик, туухай, хүндийг өргөлт зэрэг спортын олон төрлийн цогц дасгал, хөдөлгөөн, элемент агуулдаг кроссфитын спортын ганцаарчилсан төрлийн хоёр дахь удаагийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр (тавдугаар сарын 27-28-нд) Ган спорт төвд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд нийт 90 тамирчин 7 төрөлд, элит буюу ахисан түвшний ангилалд зургаа, бусад ангилалд таван эвент цогц дасгалыг гүйцэтгэн өрсөлдсөн юм. Кроссфитын спорт нь тамирчдын хурд, хүч тэсрэлт, авхаалж самбааг тал бүрээр шалгадаг бөгөөд эхний дасгалд тэсвэр, хөдөлгөөний техник, хоёр дахь дасгалд хурд, гурав дахь дасгалд хүч шаардсан хөтөлбөрийг багтаасан байв.

Шүүгчид тамирчдын хөдөлгөөн, гүйцэтгэлийг стандартын дагуу хэрхэн зөв, хурдан, чанартай гүйцэтгэж байгааг нэг бүрчлэн шүүж байлаа. Хоёр өдрийн тэмцээнд зургаан дасгалыг цагтаа багтаж, амжилттай гүйцэтгэн онооны нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчин Тайландын Бангкок хотод ирэх арван нэгдүгээр сард болох олон улсын нээлттэй тэмцээнд урилгаар оролцох эрх гардсан юм.

Гадаадын орнуудад арми, зэвсэгт хүчний байгууллагын албан хаагчид энэхүү спортоор түлхүү хичээллэдэг. Энэ удаа Монголд албан ёсны эрхтэй үйл ажиллагаа явуулдаг “Ган кроссфит”, “976 кроссфит” гадна гурван (нийт таван) клубийн шилдгүүдтэй арми, зэвсэгт хүчин, цагдаа, шүүх шинжилгээний зургаан байгууллагын есөн тамирчин урилгаар оролцон өрсөлдсөн нь тэмцээнийг сонирхолтой болгосон юм. 

Жилээс жилд сонирхогч болон хичээллэгсдийн хүрээгээ тэлж буй кроссфитын спортыг Herbalife компани дэмжин ажилладаг бөгөөд Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Ташрамд дурдахад манай кроссфитын шилдэг тамирчид болох Д. Доржнамжим, Б. Марал-Эрдэнэ нар Herbalife брэндийн элчээр ажилладаг билээ. Тэмцээний медальтнууд:

Элит эрэгтэй

 1. Г. Лхагвасүрэн

 2. Н. Цэвэглхасран

 3.  Б. Мөнхтулга

 

Мэргэжлийн эмэгтэй

 4. Д. Баасансүрэн

 5. Г. Оюунмандах

 6. Ц. Баасандулам

 

Мэргэжлийн эрэгтэй (35+ нас)

 7. Н. Дөлгөөн

 8. О. Энхбат

 9. Б. Ундралбат

 

Арми

 10. Ө.Даваагомбо

 11. Мөнх-эрдэнэ

 12. Б. Хүдэртулга

 

Сонирхогчдын эрэгтэй

 13. Т. Эрдэнэсамбуу

 14. Б. Одбаяр

 15. Т. Гансамбуу

 

Сонирхогчдын эмэгтэй

 1. Б. Одончимэг

 2. Э. Ариунтунгалаг

 3. Э. Өсөхжаргал

 

Сонирхогчдын эрэгтэй (35+ нас)

 16. Э. Баярхүү

 17. Г. Батхуяг

 18. О. Хөгжил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин