Фулбрайтын монгол хэлний туслах багшийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооны санхүүжилттэй Фулбрайтын Монгол хэлний туслах багш (МХТБ)-ийн нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. 

Энэхүү хөтөлбөрт нь АНУ-ын коллеж, их дээд сургуулиуд дахь гадаад хэлний сургалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ Англи хэлний монгол багш нарт Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, заах ур чадвараа сайжруулах, Америкийн соёл, зан заншлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгодог байна.

Үүнд Америк судлал, Сэтгүүл зүй, Хэвлэл мэдээлэл, Америк/Англи уран зохиолын болон Монгол хэлний багш нар өргөдөл гаргах боломжтой.

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос гадуур оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно)
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчдын байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын даана
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө
  • Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж авна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ