Д.Номинзул, О.Цэцэнцэнгэл нар нэг л яллаа

Д.Номинзул, О.Цэцэнцэнгэл нар нэг л яллаа Унгарын нийслэл Будапештэд ОУЖБХ-ны "Мастерс" тэмцээн өчигдөр өндөрлөв. Сүүлчийн өдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас хэн нь ч медальд хүрсэнгүй. Эрэгтэйчүүдийн -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн эхний тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт, Израилийн П.Пальчикт 45 секундэд цэвэр ялагдсан бол +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл Словенийн В.Драгичийг 3 минут 32 секундэд гурван торгуулиар цэвэр ялсан ч дэлхийн аварга, Японы К.Кагеурад 3 минут 9 секундэд мөн гурван торгуулиар цэвэр ялагдлаа. Эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ А.Адьяасүрэн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Японы Т.Вакабад 2 минут 13 секундэд хоёр вазаригаар цэвэр ялагдаж, ОУХМ Д.Номинзул Германы Р.Лачийг 2 минут 38 секундэд гурван торгуулиар цэвэр ялаад, Францын Л.Фонтайнд 1 минут 6 секундэд цэвэр дийлджээ. 59 орны 216 эрэгтэй, 203 эмэгтэй нийт 419 жүдоч оролцсон тус тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн япончууд багийн дүнгээр хошуучилж, Франц, Гүрж, Израиль, Косово удаалсан аж. Харин мөнгө, хүрэл медаль тус бүр нэгтэй Монгол 12-рт оров.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин