ДАШТ: Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Казакстан Улсын Астана хотноо зохион байгуулагдсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медалийн эзэн боллоо.

Дэлхийн 83 орны тамирчин оролцсон тус тэмцээний хувийн тулаан буюу -72 кг , хувийн түль таван дан, хувийн хатуу биет хугалах төрөлд тус бүр мөнгө, багийн төрлөөр хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг хүртсэн байна.

Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг нь олон улсын таеквондогийн спортоор 1995 оноос хойш 28 дахь жилдээ хичээллэж байгаа аж. Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 22 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсныг ОБЕГ-аас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин