Монголын шигшээ баг 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-д шөвгийн наймд шалгарчээ

3x3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Дебрецен хотод үргэлжилж байна.

Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтуудаа өнөөдөр /2023.09.02/ хийсэн бөгөөд D хэсгийн шөвгийн наймд шалгарлаа.

Эхний өдөр манай улсын шигшээ баг Тайвань, Малайзын шигшээ багуудыг хожсон бөгөөд өчигдөр Тайландыг хожиж Польшид хожигдсоноор D хэсэгт гурван хожилтой хоёрдугаар байр эзэлсэн юм. Тус хэсгийн тэргүүн байраар Польшийн шигшээ баг тодорсон.

Харин Монголын эрэгтэй шигшээ баг эхний өдөр Катарын шигшээ багт хожигдсон бөгөөд Ардчилсон Конго улстай тоглолгүй оноогоо авсан. Тэд өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Герман болон Тунисийн шигшээ багтай тоглоно. Шигшээ баг 20:25 цагаас Тунистай, 21:55 цагаас Германтай тоглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин