Энэ сарын 15-наас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбоно
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2023/09/12/kqr9j5xcx51mrmra/Энэ сарын 15-наас айл өрх сургууль цэцэрлэг эмнэлгийн дулааныг холбоно.jpeg)
Есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбох бол ААН, байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-нээс холбоно.
Түүнчлэн байгууллагууд бүгд дулааны тоолууртай байдаг тул хүйтэрвэл есдүгээр сарын 20-ноос УБДС ТӨХК-д мэдэгдэж, дулаанаа холбуулах боломжтой аж.
Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 16 байршилд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл хийжээ. Дэлхийн банкны санхүүжилтээр долоо, УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр тав, улсын төсвийн хөрөнгөөр гурван байршилд засвар хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ