Улаанбаатарт 14 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ