МУГТ Б.Чинзориг даагаа нэхэж, дэлхийн аваргыг хожлоо

 "Ханжөү-2023" Азийн XIX наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд үргэлжилж байгаа.

Өчигдрийн байдлаар манай тамирчдын сүүлийн тулаан орой 20 цаг 45 минутад болж 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг, энэ оны дэлхийн аварга Узбекистаны 20 настай залуу тамирчин Абдуллаев Руслантай даагаа нэхсэн ширүүн тулаан хийж ялалт байгууллаа.

Тэрбээр Узбекистаны залуу дэлхийн аваргыг эхний 2 раунд илэрхий давуу байж ялснаар сүүлийн раунд манай тамирчинг тоолуулсан ч илүү давамгай байсан учраас шүүгчдийн саналаар 5:0-ээр хожлоо.

Ийнхүү дөрвөн сарын өмнө ДАШТ дээр аваргын төлөө рингэнд тулалдаж, ялагдаж байсан бол энэ удаа шинэ дэлхийн аваргыг 5:0-ээр буулгаж авснаар Азийн наадмаас медальгүй буцаалаа.

Шөвгийн наймд шалгарсан манай тамирчин медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ