Монголын баг 20 дугаар байрт жагсаж байна

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын наадамд 45 орны баг тамирчид өрсөлдөж байна. Монголын баг хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байдлаар 20 дугаар байрт бичигдлээ. Харин наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 142 (78 алт, 43 мөнгө, 21 хүрэл) медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлж байна.

Хятадын араас БНСУ-ын баг 19 алт, 18 мөнгө, 33 хүрэл медальтай дэд байрт, Япон 15 алт, 27 мөнгө, 24 хүрэл медальтай гуравдугаар байрт байна.

Монголын багийн хувьд жүдо, буудлага спортын төрөлд долоон медаль хүртсэн бөгөөд чөлөөт бөх, бокс, жиүжицү, күраш, буудлага, таеквондо, хүндийн өргөлт зэрэг спортын төрлөөр медаль нэмэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ