Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед мэдэх боломжтой шинэ технологийг Монголд нэвтрүүлнэ

 

Цус, шээс, шүлс зэрэг биологийн бусад шингэний биопси шинжилгээг ашиглан барууны орнуудад хавдрыг илрүүлэх технологийг хэдийнэ нэвтрүүлж, амжилттай туршиж эхэлжээ.

Оношилгооны өндөр ач холбогдолтой гэж тооцогдож буй энэхүү шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр эрдэмтэд, эмч нар судлан, ажиллаж байна.

Хүний биед хавдар өвчний дохио илрээгүй байхад ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнд үр дүнтэй болох нь батлагдсан тус шинжилгээний талаар танилцуулсан “MiPHX-ийн биологи, эсийн үүрэг ба баталгаат тоон тодорхойлолт” сэдэвт арга хэмжээ Шинжлэх ухааны академийн төв байранд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10.00 цагт болно.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хавдрын эмчийн хувиар оролцоно.

Мөн Германы Техникийн их сургуулийн Тэнхимийн эрхлэгч, Молекул-физикийн ухааны профессор Майкл В.Паффл илтгэл тавьж, сонирхон оролцож буй эрдэмтэн, судлаачдын асуултад хариулах юм.

       Хорт хавдрыг эрт үед нь буюу үүсээ ч үгүй байхад нь илрүүлэх, оношлох, эмчилгээний олон төрлийн сонголт хийх боломжтой талаарх ойлголтыг сайжруулсан шингэн биопси сүүлийн үед яагаад алдартай болж буй талаар сонирхолтой, хүнд хэрэгтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхэн тус арга хэмжээнээс бэлтгэж, түгээхийг урьж байна.

 

 

 

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба

2023.10.02

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин