Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон оюуны ухааны спортын тамирчин С.Чингим нар Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Тэд Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож, зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.

Даралт тус бүрийн хооронд ердөө таван секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ