Боксчдын сорилго тэмцээн өнөөдөр 16.00 цагаас эхэлнэ

Парисын олимпын эрх олгох боксын тэмцээн ирэх тавдугаар сард болно. Саяхан Итали улсад болсон олимпын эрх олгох тэмцээнд манай тамирчид холбооныхоо удирдлагуудын буруугаас болж оролцож чадаагүй. Монголын боксын холбоо тус тэмцээнд оролцох тамирчдынхаа мэдүүлгийг өгөх ёстой хугацаанаас нь хоцроосны улмаас оролцож чадаагүй юм. Харин ирэх тавдугаар сард болох тэмцээн нь олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн юм. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш Хандгайтын "Их Тамир" спорт цогцолборт болно. Тэмцээн үзэгчдэд хаалтай бөгөөд МҮОНРТ-ийн спорт сувгаар шууд дамжуулах юм. 

Сорил тэмцэний хуваарь дараахь байдлаар гарчээ.

2024.04.06-нд 16 цагаас

  1. С.Биндэрьяа 48кг Б.Саруул
  2. Ч.Ариунзул 54кг Ү.Анар
  3. Л.Алтанцэцэг 54кг Э.Мичидмаа
  4. Т.Болортуул 57кг Т.Номин-Эрдэнэ
  5. А.Жандос 67кг Б.Нэргүй
  6. Ган-Эрдэнэ 71кг С.Жавхланбаяр
  7. Х.Билгүүнсайхан 57кг Х.Отгонсүх
  8. Т.Энхтөр 63.5кг О.Тулга
  9. Б.Буяндалай 63.5кг Э.Цэндбаатар

2024.04.07-ны өдөр 16 цагаас

  1. Г.Ган-Эрдэнэ 60кг Ү.Баасандаш
  2. А.Баттулга 51кг Л.Даваадорж
  3. Д.Ганболд 57кг /04.06нд ялсан тамирчин/
  4. Х.Энх-Амар 57кг Г.Лундаа
  5. М.Энхжаргал 54кг /04.06нд ялсан тамирчин/
  6. О.Бямба-Эрдэнэ 71кг Б.Мишээлт
  7. /04.06нд ялсан тамирчин/ 63.5кг /04.06нд ялсан тамирчин/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин