"Сэлбэ" голын уснаас 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ

Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд нэг эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллага дөрөвдүгээр сарын 18-ы өдрийн 20:04 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин