Хүүхдийн паркийн тохижилтыг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөжээ

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна.

Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

 

 

 

“Паркаа хамтдаа бүтээе” төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ.

Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилт, тохижилтын хүрээнд нийт 40,000 гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, найман га газрыг зүлэгжүүлэх юм. Мөн иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг хийнэ.

Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болгохын тулд “Рио Тинто Монгол” ХХК-иас 2026 он хүртэл ногоон байгууламж, тохижилтыг арчилж, тордох юм. Мөн олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид ногоон паркийн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төслийн хамт олон хэлж байв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин