ОБЕГ: Гашуунсухайтын замд машин шатаж, 1 хүн нас барсан

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Автомашины бүхээгт 45 настай, эрэгтэй нас барсан байдалтай байсан тул хэргийн газрыг тус сум дахь цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо орцонд утаажилт ихтэй байна гэсэн дуудлагыг дөоөвдүгээр сарын 23-ны өдрийн 05:21 цагт хүлээн авчээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход /16 давхар барилга/-ын зургадугаар давхраас арваннэгдүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Ой, хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг багийн Гурван-Ус гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /2024.04.22/ 12:21 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:17 цагт хээрийн гал түймрийг цурманд оруулж, 15:28 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 80 га орчим талбай өртжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин