Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орууллаа

Улаанбаатар-Амгалан хоорондын замд автомашин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барих гэж буйтай холбоотойгоор  2024 оны тавдугаар сарын 17 болон 24-ний өдрийн 09.20-21.20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлтийг оруулахаар болсон байна.Үүнд, 

-Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34 дүгээр галт тэргийг нэгтгэх бөгөөд Улаанбаатараас 21.40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09.33 цагт хүрнэ.

-Замын-Үүд өртөөнөөс 682 дугаар галт тэрэг 11.00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11.25 цагт хүрнэ.

-286/285 дугаар галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21.55 цагт хөдөлж, Сайншандад 08.30 цагт хүрнэ. Иймд, зорчигчдыг цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөхийг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ