Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхэлнэ

Их, дээд сургуульд элсэгчдийн шалгалт 2024 оны долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх товтой байна.

Элсэлтийн шалгалт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдана. Шалгалт өгөх иргэд анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх бөгөөд хожигдсон бол оруулахгүйг анхааруулжээ.

зураг

 

Энэ жил монгол хэл бичгийн шалгалтад 33,361 нь хамрагдаж, 57 шалгуулагч 800 оноо авсан бол 5,389 шалгуулагч 400 оноондоо хүрч чадаагүй байна.

Шалгуулагч нь Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзлоо хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болдог. Харин Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй боломжгүй юм.

Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн 5, 9, 12 дугаар анги төгсөгчдөөс авах улсын шалгалтын хуваарь гараагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ