Өнөөдөр: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар уулзалт зохион байгуулна

Өнөөдөр болох үйл явдлын тойм:


    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар энэ сарын 12-13-нд Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

 

-Засгийн газрын хуралдаан болно.

 

 

-10:00-12:30 цагт: Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар МҮХАҮТ-д уулзалт зохион байгуулна.

 

-11:00 цагт: Сүхбаатарын талбайд энэ сарын 15-нд улс төрийн тайван цуглаан зарлаж, Засгийн газрыг огцрохыг шаардан, иргэдээс гарын үсэг зуруулах талаар Монголын коммунист нам байгуулах холбооноос Монгол ньюс төвд мэдээлэл хийнэ.

 

-11:30 цагт: 11 дүгээр сарын 26-нд цуглаан зохион байгуулах, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд хандаж, улс төрийн намуудаас Зууны мэдээ сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99790206, 80190070

 

-14:00 цагт: Европын Холбоо, ЕСБХБ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Ногоон эдийн засаг, ногоон бизнес- Эрчим хүчний шилжилт” үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна. Утас: 88107869

 

-16:00 цагт: "Цагаан зээрийн янзага" баримтат киноны нээлт Чингис Хаан музейн VII давхарт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин