Б.Батгэрэл Гранпригээс мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран при тэмцээн болж байна. Энэ удаагийн Гран прид Иран, Бразил, Бельги, ОХУ, АНУ, Монгол тэргүүтэй 21 орны 154 тамирчин оролцож байна. Тэмцээний 66 кг-д Б.Батгэрэл эхний тойрогт хийлж, Узбекистан, Казахстаны бөхчүүдийг ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Шигшээ барилдаанд Казахстаны Фармонов Мизахид ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин 60 кг-д Г.Хэрлэн эхний тойрогт хийлж, удаах тойрогт Узбекистаны бөхийг ялснаар хэсгээ тэргүүлсэн. Мөнгөн медалийн төлөө Узбекистаны бөхөд дийлдсэн ч хүрлийн төлөө Казахстаны Еркэбуланыг ялснаар медалийн тавцанд зогслоо. 73 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогтоо хийлж, улмаар Казахстан, АНУ-ын бөхчүүдийг ялснаар хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдаж ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаан Украйны бөхийг ялжээ. Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин