Жүдочид ганзага дүүрэн ирлээ

Узбекстаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн “Гран при” тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд нийт 21 орны 154 жүдоч өрсөлдсөн бөгөөд үүнээс эрэгтэйчүүдийн 66кг-д Б.Батгэрэл мөнгөн медаль, 60кг-д Г.Хэрлэн, 73кг-д Х.Цагаанбаатар нар хүрэл медалийн болзол хангалаа.
Хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн +78кг-д барилдсан О.Жавзмаа мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 81кг-д зодоглосон О.Ууганбаатар, -100кг-д барилдсан Э.Энхбат, 73кг-д барилдсан Г.Одбаяр нар шагналт V байрт шалгарлаа.
Ийнхүү тэмцээнд барилдсан долоон жүдоч медаль хүртэж, шагналт байрт эзэлж олимпийн эрхийн оноогоо нэмлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин