Эмэгтэй жүдочид хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотод Дэлхийн тулааны спортын II наадамд оролцсон манай эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртжээ.

Манай улсаас энэ удаагийн наадамд жүдо, сүмо, муай-тай боксын төрөлд оролцож байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр ийнхүү медаль хүрсэн байна.

Тэмцээнд энэ жилийн дэлхийн аварга М.Уранцэцэг (52 кг), ОУХМ Д.Сумьяа (57 кг), Ц.Цэрэннадмид (63 кг), Ц.Наранжаргал (-70 кг), Б.Мөнхтуяа (+70 кг) нар хүч үзжээ. Маргааш манай эрэгтэй жүдочид барилдана. Эрэгтэй баг маань тус наадмыг зохион байгуулагч орон ОХУ-ын багтай эхний даваанд оноолт таарчээ.

Хоёр дахь удаагийн энэ наадамд дэлхийн 140 гаруй орны 1500 гаруй тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин