Боксын залуучуудын улсын аваргууд өнөөдөр тодорно

Монголын олимпийн боксын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтууд Спортын төв ордны "А" зааланд үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 22-ны өдөр Спортын төв ордонд нээлтээ хийсэн бөгөөд хот хөдөөгийн 27 байгууллагын 186 тамирчин эрэгтэй найман жин, эмэгтэй зургаан жинд аваргуудаа тодруулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ