Пара "Гран при"-гаас хос алтан медаль хүртлээ

Дэлхийн пара хөнгөн атлетикийн холбооны ДАШТ-ий эрх олгох "Гран при" тэмцээнд оролцсон манай тамирчдаас бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд Г.Самбууданзан хос алтан медаль хүртжээ. Тэгвэл тэмцээний F58 төрөлд оролцсон У.Ууганбаяр бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн медаль, зээрэнцэг болон жад шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртэв. Мөн К46 ангиллын 1500 метрийн гүйлтэд оролцсон Гармаабазар мөнгөн медаль хүртсэн байна. Пара хөнгөн атлетикийн ДАШТ-ий өмнөх сорил "Гран при" тэмцээнд манай улсаас Г.Батдорж, Б.Вандан-Очир, Д.Төмөр дасгалжуулагчаар удирдуулсан найман тамирчин оролцсон юм. Ингэснээр манай тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Пара хөнгөн атлетикийн "Гран при" тэмцээнээс хос алтан медаль хүртсэн Г.Самбууданзан ДАШТ-д оролцох эрхээ авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин