Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө барилдана

Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой тун удахгүй барилдах гэж байна. Мөн 60кг-д зодоглосон Г.Хэрлэн “А” зоог тэргүүлэн барилдаж хэсгийн аварга боллоо. Хагас шигшээд Германы жүдочыг вазари үнэлгээгээр ялснаар финалд үлдээд байна. Финалд БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй оноолт таарлаа. Тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч хүч үзэж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин