Чиндаогийн гранпригаас хоёр тамирчин мөнгөн медаль хүртлээ

Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн гранпри тэмцээнээс манай улсын тамирчин Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон Г.Хэрлэн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Чой Ин Хьюктэй барилдаж торгуулийн оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Харин 66 кг-ийн жинд хүч үзсэн Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Алим Гадановтой таарч, вазари үнэлгээгээр ялагдлаа. Өнөөдөр манай гурван тамирчин Чиндаогийн дэвжээнээ зодоглоно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин