Монголын оюутны спортын “Универсиад III" их наадам амжилттай болжээ

Монголын оюутны спортын “Универсиад”III”  их наадмын Азийн бүсийн тэмцээн энэ сарын 27-28-ны өдрүүдэд Бээжин хотноо Биеийн тамирын их сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ.

Тэмцээнд БНХАУ-ын дөрвөн хот, БНАСАУ, БНСУ, Япон, Тайвань, Сингапур улсуудад суралцаж байгаа 170 гаруй монгол оюутан залуучууд өрсөлдсөн юм. Тэмцээн сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн гурван төрлөөр явагдаж дүнгээ гаргажээ.

Шатар:
Эрэгтэй
1. Ц.Билгүүн /БНСУ/
2. Ц.Отгонбат /БНСУ/
3. Л.Баярмагнай /Хөх хот/

Эмэгтэй
1. Э.Ишигням /Хөх хот/
2. Т.Билгүүн /Хөх хот/
3. Э.Мандухай /Шанхай/

Ширээний теннис:
Эмэгтэй ганцаарчилсан
1. Б.Билэгжаргал /Бээжин/
2. Б.Дэлгэрцэцэг /Бээжин/
3. Б.Одончимэг /Далянь/

Эрэгтэй ганцаарчилсан
1. Б.Маналсүрэн /Хөх хот/
2. Г.Амартүвшин /БНСУ/
3. Г.Эрдэнэ-Очир /Бээжин/

Холимог хос:
1. Б.Билэгжаргал, Г.Эрдэнэ-Очир /Бээжин/
2. Б.Маналсүрэн, П.Баасанжаргал /Хөх хот/
3. А.Дархан, М.Мөнхтуяа /Япон/

Сагсан бөмбөг:
Эмэгтэй
1. М.Одбаяр дасгалжуулагчтай П.Амарзаяа ахлагчтай Хөх хотын баг
2. Б.Дагваноров дасгалжуулагчтай Б.Саранзаяа ахлагчтай Бээжин хотын баг
3. Э.Билгүүн дасгалжуулагчтай Э.Хонгорзул ахлагчтай Далянь хотын баг
Эрэгтэй
1. Мөнхцогт дасгалжуулагчтай О.Цолмон ахлагчтай Бээжин хотын баг
2. М.Энэрэлт ахлагчтай Тайвань улсын баг
3. Б.Одбаяр ахлагчтай Хөх хотын баг

Ийнхүү Азийн бүсийн тэмцээнүүдэд эхний гурван байрт шалгарсан баг тамирчид Универсиадын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм. Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Ц.Сүхбаатар, МОСХ-ны ЕНБД Д.Жаргалсайхан, МОХ-ны ЕНБД Н.Бямбагэрэл, АОСХ-ны гүйцэтгэх захирал Ян Юу Тон болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин