Н.Ану дэлхийн миссийн тэмцээнд бүдэрч унажээ

“Мисс Монголиа 2013” наадам энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан.бөгөөдүүнд 70 гаруй бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээний тэргүүн миссийн титмийг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану тэргүүндээ залж ялагчаар тодорч байсан. Тэгвэл мисс бүсгүй энэ сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо зохион байгуулагдаж байгаа "Miss International 2013" дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээнд оролцсон юм.Харамсалтай нь түүний хувьд ямар нэгэн амжилт гаргаагүй ч бүр тайзан дээр бүдэрч унажээ.Ард нь явсан өөр улсын мисс бүсгүй болон зохион байгуулах комиссын ажилтан түүний сугарч шидэгдсэн хоёр туфлийг цуглуулан өгч байгаа тухай бичлэг интернэтэд цацагдсан байна. Х.Элбэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ