Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулж байгаа залуучуудын УАШТ хоёрдугаар сарын 11-14-нд Улаанбаатар хотод болох бөгөөд тэмцээнд 1994 оноос хойш төрсөн бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, 96кг, 120кг-ын жинд, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд өрсөлдөх юм байна.Харинөсвөр үеийн УАШТ гуравдугаар сарын 24-27-нд Улаанбаатар хотод болох аж. Тэмцээнд 1997 оноос хойш төрсөн, 17-гоос доош насны бөхчүүд оролцож, хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ын жинд, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм байна.

Тэмцээнд “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Сүлд” спорт хороо болон аймаг, дүүргийн БТС-ын газар, их, дээд сургууль, хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж буй клубууд оролцох боломжтой юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин