Арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан болно

Жил бүрийн уламжлалт барилдаануудын нэг Монгол Улсын арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан 5-р сарын 12-нд 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглоно.
Өнгөрсөн жил тус барилдааныг Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгтэй хамтран 5-р сарын 13-нд зохион байгуулж байсан бол өнөө жил Үндэсний шилдэг үйлдвэр АПУ компанитай хамтран явуулах гэж байна.
А.Алт
//
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ