Манай жудочдын дараагийн зогсоол Тюмень

Азербайжаны нийслэл Баку хотод өнгөрөгч амралтын өдрүүдээр жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд манай улсаас 17 жудоч өрсөлдсөнөөс 2 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаан болж, Монголын 13 тамирчин Бакугийн татамид зодоглосноос хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар алт, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон, -100 кг-д Э.Энхбат нар мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаа олгох шинэчилсэн дүрмийн дагуу “Их дуулга”-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчинд 500 оноо олгох болсон. Харин мөнгө, хүрэл медалийг 300 болон 200 оноо тус тус дагалдаж байгаа юм. Тэгвэл, 66 кг-ын жинд дэлхийн чансааны гуравдугаарт 1130 оноогоор бичигдээд байгаа ОУХМ Д.Төмөрхүлэг “Их дуулга”-ын аварга болсноор жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлэхээр болж байна. Хэдхэн хоногийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнээс түрүү хүртэж, чансаандаа 300 оноо нэмсэн тэрээр “Их дуулга”-д түрүүлснээр чансаагаа 500 оноогоор ахиулж байгаа нь энэ юм. ОУЖБХ-ноос томоохон тэмцээн, уралдааны дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргадаг бөгөөд энэ удаагийн Бакугийн “Их дуулга”-ын дараа зарлах чансаанд ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинг манлайлах болохнээ.
Харин жудочдын дараагийн зогсоол хойд хөршийн Тюменд 5-р сарын 25-26-ны өдрүүдэд болно. Дэлхийн шилдэг 16-н тэмцээнд манай улсаас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг буюу 15 жудоч зодоглохоор бэлтгэж байна. Энэ тэмцээн нь маш өндөр чансаа, зэрэглэл тогтоодог жудочдын хувьд томоохон өрсөлдөөн юм.
А.Алт
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ