“Монгол говь - 2013” шатрын тэмцээн боллоо

Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан иргэдийн дунд соёл урлаг, оюуны спортын төрлийг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор Говийн хөгжлийг дэмжигч төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбоо, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Цэцэн нүүдэл шатрын клубтай хамтран “Монгол говь - 2013” шатрын тэмцээнийг 7 дахь жилдээ нийслэл, дүүрэг, аймаг сумдаас нийт 160 шатар сонирхогчид Удирдлагын Академийн хоёрдугаар байранд оюун ухаан авхаалж самбаагаа сорьсон өргөн хүрээтэй тэмцээн 5 сарын эхний амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

 Энэ жилийн тэмцээний хувьд Монгол говь - 2013 сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өргөжиж байгаагаараа онцлог юм.

Тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ангараг, 2-р байранд Хан-Алтай клубын А.Дөлгөөн, 3-р байранд Ихэр бэрс клубын Б.Боорчи нар шалгарсан бол  өсвөр үеийн шатарчдаас Мончесс клубын Б.Тэнгис, Б.Оюундарь шалгарлаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин