Т.Батчимэг Дэлхийн эмэгтэйчүүдийн шатрын аваргыг буулган авчээ

Швейцарийн Женев хотод болж байгаа олон улсын шатрын Гран-При тэмцээнд оролцож буй их мастер Т.Батчимэг Дэлхийн аварга, хятадын тамирчин, Дэлхийн эмэгтэйчүүдийн шатрын аварга Хоу Ифанийг 41 дэх нүүдэлдээ буулган авчээ. Хэдийгээр Т.Батчимэг харьцангуй рейтинг доогууртай ч гэсэн дэлхийд толгой цохидог шатарчдын нэгийг хожсоноор тэмцээний гол сенсацийг тарьсан гэнэ. Хоу Ифань эмэгтэй шатарчдаас дэлхийн аваргын титмийг хамгийн залуудаа хүртэж байсан тамирчин аж. Т.Батчимэг шатрын “Мончесс” клуб, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны шатарчин юм.

 

Ж.Цэлмэг

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин