“Монголиа опен” чөлөөт бөхийн тэмцээн бямба гарагт эхэлнэ

Чөлөөт бөхийн ҮШБ-ийн тамирчид Орхон аймгийн Говь резортод сэргэлтийн бэлтгэлд гарсан байсан. Харин тэд нийслэлд өчигдөр ирсэнийхээ дараа эрэгтэй тамирчид МҮОХ-ны дэргэдэх олимпийн анагаах ухааны төвд
, эмэгтэй тамирчид ХУД-ийн Палас зочид буудалд байрлан бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байна. Улаанбаатарт болох чөлөөт бөхийн Монголиа Опен ОУ-ын нээлттэй тэмцээн энэ бямба гарагт нээлтээ хийнэ. Харин манай тамирчдын бэлтгэл хэр байгааг эрэгтэй тамирчдын багийн дарга, ОУХМ Ж.Чулуунбатаас сонирхлоо.
Тэрээр хэлэхдээ Фила буюу олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны календарьт багтсан тэмцээн учраас жин бүр бэлтгэлийн үр дүнг шалгаж сорино. Иймээс жин тус бүрт тамирчин бүхэн өндөр хариуцлагатай барилаануудыг хийнэ. Бидний хувьд бэлтгэл сайн байгаа гэлээ.
Тэмцээний эхний өдөр буюу энэ бямба гарагт эрэгтэй 55, 66, 84, 120 кг, эмэгтэй 48, 55, 67 кг-ийн жингийн тойргийн болон дагах барилдаанууд болно. Ням гарагт буюу энэ сарын 12-ны өдөр эрэгтэй 60, 74, 96 кг, эмэгтэй 51, 59, 63, 72 кг-ийн жингийн тойргийн болон дагах барилдаанууд явагдах юм. МЧБХ-ноос гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа ”Mongolian Open-2013” тэмцээн Буянт-Ухаа дахь Спортын цогцолборт болно. Тэмцээнийг удирдахаар ФИЛА-гаас БНСУ-ын иргэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Хуинг Куин Чун, /Hyung-Kyun Chin/ ирнэ. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Япон улсын бөхчүүд оролцох мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ тэмцээн нь олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн учраас ФИЛА-гаас гаргасан журмын дагуу бөхчүүдийг шагнаж урамшуулна. Жин тус бүрт түрүүлсэн бөхийг $1500, хоёрдугаар байр эзлэсэн бөхийг $1000, гуравдугаар байр эзлэсэн бөхийг $500 урамшуулна. Өнгөрсөн оны 1-р сарын 14-15-нд нийслэлд болж байсан тэмцээнд АНУ, БНАСАУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Казакстан, Киргиз, Куба, Монгол, ОХУ, Тажик, Украин, Япон улсын эрэгтэй 117, эмэгтэй 69 нийт 186 бөх өрсөлдсөнөөс 8 алт, 9 мөнгө, 16 хүрэл медальтай 465 оноотойгоор Монголын баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж байлаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ