Өсвөр ба идэрчүүдийн цомын тэмцээн үргэлжилсээр

МХБХ-ноос он гарсаар шил дараалсан тэмцээн уралдааныг тасралтгүй зохион байгуулж байна. Өсвөр үе ба идэрчүүдийн цомын АШТ тун амжилттай үргэлжилсээр. Маргааш тэмцээний шигшээ тоглолт эхэлнэ. U-15 насанд 10 баг, U-17 насанд 12 багийн тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Энэ тэмцээний онцлог нь эхний 8-д шалгарсан багийнхан ирэх 8-р сард болох Идэрчүүдийн лигийн талбайд өрсөлдөх эрхээ олж авна.

U-17 насны ангилалд өрсөлдөж байгаа тамирчдыг А, В, С хэсэгт хувааснаас А хэсгээс Хаан хүнс титэм баг 7 оноотой тэргүүлж явна. Харин В хэсгээс Хоромхон 9 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол ХУД-ийн баг 3 оноотой хэсэгтэй 1-рт бичигдэж байна. Тэмцээний тоглолтууд өдрөөс өдөрт ширүүсч өрсөлдөөн хүчтэй болсоор байгааг тамирчид, тэмцээний шүүгчид ярьж байлаа. Өнөөдөр болсон тоглолтуудын дүнг та бүхэндээ танилцуулбал: Ю-15 насад Арвис-ДэрэнСумида өрсөлдөж 7:0-ээр Дэрэн-Сумида хожлыг багтаа авчирлаа. Шинэ яармаг- ХУД тоглосоноос 1:2 онооны харьцаатай ХУД, ЧД-Ирээдүй өрсөлдсөнөөс 11:1 харьцаатай ЧД-ийн баг ялалт байгууллаа. Тэгвэл Ю-17 насанд Хоромхон-Шинэ яармаг, Эрчим-Хасын хүлгүүдтэй тус тус өрсөлдлөө. Харин МХБХ-ноос дараагийн зохион байгуулах өрсөлдөөн 11 насны ангилалынх байх юм. Энэ тэмцээн 5-р сарын 10-ны өдөр МХБХ-ны дэргэдэх хөлбөмбөгийн ногоон талбайд эхэлнэ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин