Өндөр чансаатай шилдэг шатарчид өрсөлдөж байна

“Говийн өв групп”-ын 10 жил, “Ихэр бэрс” шатрын клубын 5 жилийн ойн нэрэмжит өндөр чансаатай шилдэг шатарчдын тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, 2013 оны улсын аварга, Фиде мастер У.Лхамсүрэн тэргүүтэй шилдэг шатарчид өрсөлдөж байна. Мөн өсвөрийн Ази тив дэлхийн АШТ-д амжилттай оролцож медаль хүртсэн сүүлийн үед амжилт нь өсөж яваа шилдэг шатарчид оюун ухаанаа сорьж байгаа юм. Өндөр чансаатай шилдэг шатарчдын өрсөлдөөнд 70 гаруй шатарчид оюун ухаанаа сорьж байна. Тэмцээн тусгаар тогтнолын ордонд 3 өдөр үргэлжилж энэ сарын 10-ны өдөр дүнгээ гаргана. Ихэр бэрс шатрын клуб нь анх төв аймагт үүсгэн байгуулж байсан бол одоо хүрээгээ тэлж хотод ч салбараа нээсэн байна. Мөн энэ клубээс олон арван шилдэг шатарчид цаашид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гэж тэмцээнийг зохион байгуулагчид хэллээ.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин