Цэрэг, хүчний байгууллагын спортын наадам эхэллээ

Жил бүр уламжлал болсон энэ спорт наадмыг Хуульзүйн яамны харьяа агентлаг хүлээн авч зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Хил хамгаалах байгууллага спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Өнөөдөр, маргааш хоёр өдөр спортын төв ордны А зааланд сагсан бөмбөгийн тэмцээн явагдах бол энэ сарын 11-ний өдөр волейбол, ширээний теннис, баасан гарагт боулинг, шатрын тэмцээн болох юм байна. Энэ спортын наадамд 10 байгууллагын 400 гаруй тамирчин өрсөлдөж байна. Волейболын тэмцээн ХХЕГ-ын “Хилчин”, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны зааланд болно. Шатрын тэмцээн “Зууны шатар” клуб дээр явагдах бол Ширээний теннисний тэмцээн оч клубт, Боулинг ҮСАХ-гийн боулингийн төвд тус тус явагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ