Олимпийн таеквондогийн бага нас, өсвөрийн УАШТ эхэллээ

Таеквондогийн спортын амжилт сүүлийн жилүүдэд тив дэлхий, олон улсын хэмжээнд хурдацтай өсч, манай улсын тамирчид энэ төрөлд чамгүй амжилт үзүүлсээр байгаа. Иймээс тэдний амжилтыг харгалзан үзэж МУ-ын ҮШБ-т энэ спорт бүл нэмэн орсон. Шигшээ багт анх удаа багтан орсон олимпийн таеквондогийн бага нас, өсвөр үеийн 2013 УАШТ өнөөдөр спортын төв ордонд хөшгөө нээж байна. Энэ тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдаас шалгаруулж БНСУ-ын Чэжү, Чуньчон, Мужу зэрэг аймагт зохион байгуулах “Кореа опен”, “Таеквондо-Экспо” зэрэг тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрх олгохнээ. Мөн долоодугаар сард Тайландын Бангкокт болох Азийн хүүхдийн зуны цугларалтад оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.

Энэ удаагийн тэмцээнд 23 байгууллагын эрэгтэй 223, эмэгтэй 108 тамирчин бага насны ангилалд долоон жинд, өсвөр үеийн ангилалд 12 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Ховд, Булган, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий зэрэг 10 гаруй аймгаас баг тамирчид улсын аваргын медалийн төлөө нийслэлд хуран чуулжээ. Энэ тэмцээн нь МТХ, Дэлхийн таеквондогийн холбоонд элсэн орсны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой. Бэлтгэл сургуулилт нь тогтмолжиж амжилтаа ахиулахын төлөө, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн шилдгүүдийн өрсөлдөөн маргааш өндөрлөж нэгдсэн дүнгээ гаргах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин