МҮОХ, “Хасу Мегаватт” ирэх олимп хүртэл хамтран ажиллана

Монголын үндэсний Олимпийн хороо “Рио де Жанейро 2016” олимпийн циклд хамтран ажиллах байгууллагуудтайгаа түншлэлийн гэрээ хийж эхэллээ. Өмнө нь хамтран ажиллаж байсан "Хасу мегаватт" компани хамтын ажиллагааны хүрээнд чөлөөт бөхийн төрөлд олон шилдэг тамирчдыг ивээн тэтгэн амжилт үзүүлэхэд нь гол үүрэг гүйцэтгэсэн билээ.

Өнөөдөр Олимпик хаусд МҮОХ, "Хасу Мегаватт" компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон юм. Энэ ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ж.Отгонцагаан, "Хасу Мегаватт" компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, "Хасу Мегастарс" клубын захирал Б.Баттүшиг, Монголын софт теннисний холбооны ЕНБД Э.Энхмөнх, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан нар оролцлоо. “Хасу Мегаватт” компани нь МҮОХ-ны түнш болсноор олимпийн холбогдолтой оюуны өмчийг ашиглах эрхтэй болж байгаа бөгөөд олимпийн сургалт, сурталчилгааны чиглэлээр голчлон хамтрах боллоо. “Хасу Мегаватт” компани нь дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон жил спорт-олимпизмийг бодитой дэмжин ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар “Хасу Мегастарс” клуб нь спортын найман төрлөөр 200 гаруй тамирчин бэлдэж, улс, тив, дэлхийн тавцнаас олон медаль хүртэж буй билээ. Өнгөрөгч Лондонгийн олимпийн наадамд тус клубын Д.Отгонцэцэг (эмэгтэй, 48 кг), П.Өнөрбат (эрэгтэй, 74 кг) нар чөлөөт бөхийн төрлөөр оролцож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин