Нэрэмжит тэмцээн гэхэд шатрын жинхэнэ фестиваль болж байна

Шатар тоглодог бүхэн цуглажээ. “Москва опен” шиг гэхэд хилсдэхээргүй “Их мастерт хүрэх зам” нэртэй тэмцээн МҮХАҮТ-д эхэллээ. ДШХМ, багш Х.Сүрэндорж агсны нэрэмжит тэмцээнийг өвөрхангайчууд, бүрлээчийн гэр бүл, ахан дүүс, найз нөхөд нь зохион байгуулжээ. Маш өргөн хүрээтэй тэмцээн А, В, С гурван ангилалтай бөгөөд, эхнийхэд нь өндөр зэрэгтэй, удаахад нь, 1900-2150 чансаатай, эцсийнхэд нь 1900 хүртэлх эрэмбэтэй шатарчид өрсөлдөж байна. Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргах агаад шагналын сан нь есөн сая орчим төгрөг юм. Жирийн нэг нэрэмжит тэмцээн гэхэд оролцогчдын тоогоороо ч, шагналын сангаараа ч бусдыг дагуулахааргүй цар хүрээтэй санагдлаа. УИХ-ын гмшүүн Д.Лүндээжанцан шатарчдыг ч, сонирхогчдыг ч, нутгийнхнаа ч төлөөлөн оролцож, тэмцээнийг нээлээ. Тэрбээр, манай Х.Сүрэндорж сайн шатарчин, багш, зохиолч байлаа” хэмээн онцлов. Зохиолч гэснийгээ ийн тайлбарлалаа. Түүний бичсэн “Хагас жарны тулаан” ном шатарчдын гарын авлага гэхээсээ уран сайхан тал нь давамгайлсан бүтээл болжээ. Би олон зохиолч танина. Бүгд ам сайтай байснаас үзсэн ч тэр. Утга зохиол уншдаг, сонирхдог бүхэнд таалагдахаар бичигдсэн зохиол гэхэд болно. Хэл, найруулга нь ямар тансаг гэж санана” хэмээн тодотголоо. Түүний төрсөн дүү, Сангийн яамны газрын дарга, спортын дэд мастер Х.Пүрэвсүрэн “Ахын нэрэмжит тэмцээнд оролцож буй бүх шатарчин, найз нөхдөд нь өдрийн мэнд хүргье. Тэмцээн цаашид уламжлал болон зохиогдох юм. Ах маань өөрийн хүрээгүй оргилд шавь нараа очино гэдэгт итгэлтэй байлаа. Ахын шавь, ДШХМ Г.Мөнхгал, М.Гүнбаяр хоёр чансаагаараа улсдаа эхний тавд бичигдэж байгаа нь сайшаалтай. Зөвхөн бид биш, монголчууд тэдэнд их итгэл найдвар хүлээлгэж байна” хэмээв. Тэмцээнд оролцогчдоос хамгийн сайн тоглосон охид, хөвгүүд, ахмад, эмэгтэй шатарчин шалгаруулан тусгай шагнал олгож, мөнгөн урамшуулал хүртээх болжээ. Монголын шатарчид ийнхүү нэгэн сайхан тэмцээнтэй болсондоо сэтгэл хангалуун байлаа. Ялангуяа өсвөрийн шатарчдын ур чадвар өсөхөд ихээхэн тус, дэм болох нь дамжиггүй. Ахмад, дунд үеийнхний хувьд хоорондоо өрсөлдөхөөс гадна, туршлага солилцох нь мэдээж. Их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул бүгд харагдана лээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин