Өнөөдөр болж буй спортын тэмцээн уралдаан

Өчигдөр зуны эхэн сар гарсан налгар сайхан дулаахан өдөр байлаа. Харин амралтын энэ сайхан өдрүүдэд та бүхний чөлөөт цагт зориулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох тэмцээн уралдааны мэдээллийг хүргэе.
1.Чөлөөт бөхийн “Монголиа опен” ОУ-ын нээлттэй тэмцээн 09:00 цагт Буянт-Ухаа спортын ордонд явагдаж байна.
2. Хүндийг өргөлтийн залуучуудын УАШТ “Алдар” спорт хорооны зааланд эхэллээ.
3. Монголын мотоспортын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан МАМСХ-ноос ахмадуудаа хүлээж авах өдөрлөгийг зохион байгуулахын зэрэгцээ Мотоспортын тэмцээнийг Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн төвд зохион байгуулж байна.
Үргэлжилж байгаа тэмцээн уралдаан:
1.ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд сагсан бөмбөгийн ахмадын УАШТ үргэлжилнэ.
2. Оюутны Универсиад их наадмын хөнгөн атлетикийн тэмцээн төв цэнгэлдэхэд үргэлжилнэ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ