Тамирчдын урамшууллын мөнгийг ирэх долоо хоногт олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны наймдугаар сарын 16-ны өдрийн зарлигийн дагуу энэ онд журам баталж, Олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгож байхаар болсон.
Тухайлбал, Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд дөрвөн сая, мөнгөн медальтанд гурав, хүрэл медальтанд хоёр сая төгрөг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд хоёр сая төгрөг гэх зэргээр урамшууллын хэмжээг тогтоосон. Уг журмын дагуу тамирчдад олгох гурав, дөрөвдүгээр сарын урамшууллын мөнгө одоо хүртэл дансанд нь байршаагүй байгаа юм.
ТэгвэлЗасгийн газраас энэ онд гаргасан 41 дүгээр тогтоолоор тамирчдад шагнал, урамшуулал олгохоор баталсан журамд өөрчлөлт оруулж, зарим зүйл, заалтыг шинэчлэхээр болсон байна.Тухайлбал, олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчинд нэг удаа олгох мөнгөн шагналын хэмжээ, олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг нэгтгэн, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа ажээ.
Энэ шалтгаанаар тамирчдын урамшууллын мөнгө хэсэг хугацаанд саатаад байгаа юм байна. Ер нь бол санхүүжилт нь бэлэн байгаа учир Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар журам батлагдвал тамирчдын урамшууллын мөнгө дансанд орох аж.
Н.Энхээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ