Индиан Пейсерс цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-гийн плэйоффын Индиана Пэйсерс, Нью-Йорк Никс багуудын цувралын гурав дахь тоглолт Индианаполис хотод өндөрлөлөө. Цувралын харьцаа 1:1 байсан бол Индианагийн залуус энэ удаагийн тоглолтын төгсгөлд өрсөлдөөнгүй шахам оноогоор тэргүүлснээр 82:71-ийн харьцаагаар ялалт байгууллаа.
Ингэснээр Индиана Пэйсерс цувралыг 2:1-ээр тэргүүлж байна. Энэ тоглолтод төвийн тоглогч Рой Хибберт багийнхнаа тэргүүлж 24 оноо авсан бол Жорж Хилл 17, Пол Жорж 14, Давид Уэст 11 оноо авсан байна. Харин Нью-Йоркийнхноос Кармело Энтони 21 оноо авч сайн тоглосон ч Амаар Стаудемайрын тоглолт орсонгүй.
Дараагийн тоглолт ирэх мягмар гаригт Индианагийн талбайд болно. Тиймээс энэ цувралыг Пейсерс гартаа оруулсан гэхэд хилсдэхгүй.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ