Эрэгтэй теннисчид өнөөдөр Йемений багтай тоглоно

Азийн спортын 17-р наадмын ширээний теннисийн тэмцээн өчигдрөөс эхэлсэн. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 18 баг өрсөлдөж байгаа юм. Манай багийнхан БНАСАУ, Хонг Конг, Йемен, Катар улсын багуудтай D хэсэгт гурван тоглолт хийгээд байна. Үүнээс Катарыг хожиж, Хонг Конг, БНАСАУ-ын багт хожигдоод байна. Өнөөдөр Йемений багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

Харин манай эмэгтэй теннисчид БНСУ, Япон, Пакистан, Мальдивын багтай С хэсэгт багтаж, Мальдивыг хожиж, бусад багт хожигдсоноор хэсгийн тоглолтоо өндөрлүүлжээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин