Азийн зуны спортын наадамд оролцсон манай тамирчид маргааш эх орондоо ирнэ

БНСУ-д зохион байгуулагдаж байгаа Азийн зуны спортын наадам энэ сарын дөрвөн өндөрлөх юм. Энэ жилийн наадамд манай улсаас 23 төрөлд 240 гаруй тамирчин оролцон бөгөөд тамирчид маань төрөл тус бүрийн тэмцээндээ амжилттай оролцож одоогийн байдлаар дөрвөн алтан медаль, арваннэгэн мөнгө, дөрвөн хүрэл медаль аваад байна.

Энэ үзүүлэлтээрээ манай улс 45 улсаас 16-р бйаранд жагсаад байна. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн газрын теннисний тэмцээнд манай баг Солонгосын багтай өрсөлдөх юм. Харин шөвгийн наймд шалгарсан манай сагсчид өчигдөр долдугаар байрны төлөө тоглоод хожигдсоноор наймдугаар байранд шалгарсан. Манай тамирчид маргааш буюу 10 сарын 3-ны Баасан гарагт эх орондоо ирнэ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин