Месси, Роналдо нарын гоолын харьцаа тэнцжээ

Аваргуудын лигийн бүх цагийн үеийн мэргэн буудагчаар “Реал Мадрид”-ын домогт довтлогч Рауль Гонзалес 42 тоглолтод оролцож 71 гоол оруулсан байдаг.

Энэ амжилтын хоёр, гуравдугаар байранд “Реал Мадрид”-ын Кристиан Роналдо, “Барселона”-гийн Лионел Месси нар 68 гоолтойгоор бичигдээд байна. Өнгөрсөн шөнө болсон Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд явагдсаны дараа тэдний гоолын харьцаа тэнцжээ.

Месси “Барса”-гийн төлөө Европын тавцанд 88 тоглолтод оролцож 68 гоол оруулсан бол түүний өрсөлдөгч Роналдо “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” клубтэйгээ Аваргуудын лигт 104 тоглолтод оролцож 68 гоол оруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ