Ө.Дүүрэнбаяр дэлхийн аварга боллоо

АНУ-ын Лодердейл хотноо жүдо бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас оролцсон Ө.Дүүрэнбаяр дэлхийн аварга боллоо.

Тэрээр аваргын төлөө Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жингийн Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль хүртсэн бол, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эмэгтэй жүдочдоос 44 кг-ийн жингийн Г.Наранцэцэг шагналт 5-р байрт шалгарсан байна.


Монголын тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн 80 улсаас эхнээсээ дөрөвт бичигдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин