Манай сагсчид Зүүн Азийн аваргын төлөө Инчонд тоглоно

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр БНСУ-ын Инчеон хотыг зорьлоо. Манай сагсчид энэ удаа Азийн сагсан бөмбөгийн холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдагЗүүн азийн аварга шалгаруулах III тэмцээнд оролцох юм. Тус тэмцээн анх 2009 онд Японы Комаки хотод, II тэмцээн Хятадын Нанжинд тус тус болсон бол энэ жил Өмнөд Солонгост болж байгаа. Монголын баг энэ удаа хэсгээсээ шалгарч, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө зорилгоо тодорхойлон Инчеоныг зориод байна. Гурав дахь удаагийн Зүүн Азийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-аас 21-ний хооронд болно. Манай баг тамирчид тавдугаар сарын 17-нд Хонконгийн шигшээтэй, 18-нд Хятадын шигшээ багтай тоглох юм байна. Харин нөгөө хэсэгт Япон, Өмнөд Солонгос, Тайван, Макаугийн багууд багтсан байна. Ийнхүү манай баг Хонконгийг хожиход л хэсгээсээ 2-р байраар шалгарч, энэ оны наймдугаар сард Филиппин улсад болох Азийн АШТ-нийг зорих эрхээ авах аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ