Оюутны лигийн өнөөдрийн тоглолтын хуваарь

Их дээд сургуулиудын дунд болдог сагсан бөмбөгийн “Оюутны лиг-2014” тэмцээн энэ сарын 8-нд нээлтээ хийн 4 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 10 баг, эмэгтэй 6 баг өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэх юм. 17.00 цагаас эхлэх тойргийн тоглолтод эрэгтэй 4, эмэгтэй хоёр баг тоглоно. Тоглолтыг СИТИ” ДС – “Мандах бүртгэл” дээд сургуулийн эрэгтэй багууд нээх юм.

17.00 цаг: “СИТИ” ДС – “Мандах бүртгэл” дээд сургууль (эрэгтэй)

17.50 цаг: Тээврийн дээд сургууль – “Сан” дээд сургууль (эрэгтэй)

18.40 цаг: Монголын Үндэсний Их сургууль – “Их засаг” Олон улсын их сургууль (эмэгтэй)

19.30 цаг: Улаанбаатар их сургууль – “Мон-Алтиус” дээд сургууль (эмэгтэй)

20.20 цаг: Отгонтэнгэр их сургууль – Техник технологийн их сургууль (эрэгтэй)

21.10 цаг: Их засаг олон улсын их сургууль- Улаанбаатар их сургууль (эрэгтэй) тус тус тоглох юм байна.

Оюутны сагсан бөмбөгийн лиг 15 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ