Манай сагсчид Лаос, Энэтхэгийг хожлоо

Азийн элсний спортын наадам Тайландын Пукет аралд амжилттай үргэлжилж байна. Манай тамирчдын амжилтын буухиа ч үргэлжилсээр байна.

Тус наадмын сагсны тэмцээнд манай эрэгтэй сагсчид 2 дахь тоглолтоо Лаосын багтай тоглож, 22:7 онооны харьцаагаар илүүрхлээ. Анхны гараагаараа талбайн эзэдтэй тоглож, 12:14 харьцаагаар хожигдсон болөчигдөр 17:11 харьцаагаар Бутаныг хожиж, Энэтхэгийн багт 18:21 оноогоор хожигдсон юм.

Тэгвэл эмэгтэй сагсчид маань эхний гараандаа БНХАУ-ын багтай тоглож, 13:18 харьцаатай хожигдсон бол өчигдрийн 2 дахь тоглолтоороо Филиппиний сагсчдыг 12:11 оноогоор хожсон. Харин өнөөдөр Энэтхэгийн багийг хожсоноор хэсэгтээ 2 хожилтой болж хасагдах шатанд шалгарах боломжтой болсон байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин