Гран-пригээс манай жудочид дөрвөн медаль хүртжээ

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох Чэжүгийн гран-при амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсын 13 эрэгтэй, таван эмэгтэй тамирчин хүч үзсэнээс100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, МУГТН.Түвшинбаяр мөнгө, 60 кг-д Д.Амартүвшин, Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар тус тус хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид зургадугаар байрт шалгарчээ.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ